Момэйд агентлаг
Momade виртуал туслахын агентлаг бол мэдлэг чадвар, туршлагатай хэдий ч жирэмсэн, хүүхдээ асарч буй зэрэг шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй байгаа ээжүүдийн нэгдэл бөгөөд Монгол улсын 16 аймаг, АНУ, Перу, Чех, Солонгос, Япон гэх мэт 14 улс орноос нэгдэн нийлсэн 250 гаруй ээж бизнесийн салбарт онлайнаар үйлчилгээ үзүүлж, 4 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулан, Монголын эдийн засгийн чиглэлд бодитой хувь нэмэр оруулж байна.
Үүсгэн байгуулагч буюу гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг
Хамтран үүсгэн байгуулагчаар Д.Бат-Октябрь /"Techstars" олон улсын хөрөнгө оруулалтын сангийн экосистем хөгжүүлэлтийн албанд Ази, Номхон далай, Европ, Ойрх Дорнод, Африкийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Бид бизнесийн 6 салбар нэгжид үйлчилгээ үзүүлэн Монголын болон олон улсын бизнес эрхлэгчдэд илүү чанартай үйлчилгээг хурдан шуурхай, зайнаас авах боломжийг олгож буй мэргэжилтэн ээжүүдээс бүрдсэн хамт олон.
БИДНИЙ ТУРШЛАГА
Бид албан ёсоор 2020 оны 03-р сард үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 4000 эмэгтэйчүүдийг онлайн орчинд ажиллах ур чадварт сургаж, 500 гаруй эмэгтэйчүүдийг агентлагтаа элсүүлэн, нийт 1200 гаруй харилцагчдад үйлчилгээ үзүүлж 1.1 тэрбум төгрөгийн орлогыг ээжүүддээ ажил үйлчилгээний хөлс болгож хуваарилсан байна.
БИДНИЙ ОНЦЛОГ
Тодорхой мэдлэг мэргэжилтэй хэдий ч хүүхдээ харах шалтгаанаар гэртээ байдаг ээжүүд ажилладаг
Жилийн хамгийн өндөр орлого олсон гишүүн 24 сая, хамгийн бага орлого олсон гишүүн 2.5 сая төгрөг.
Тогтвортой хөгжлийн зорилт
Чанартай боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлт баталгаат ажлын байрыг бий болгох
Хурд
Нэг үйлчилгээний хөлсөөр 3 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй баг хамтарч ажиллана. Багаар ажилладаг тул хурдан шуурхай чанартай гүйцэтгэнэ.
Ногоон бизнес
Нэгдэх, сурах, хөгжих, хуваалцах, бүтээх, орлого олох
Технологийн бизнес
Зардал бага учраас захиалагчийн ажлын хөлс бага байдаг
ГУРВАН ТҮВШНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД
А түвшин буюу салбартаа 5-аас дээш жил ажилласан, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг хэлдэг. А түвшний гишүүд зөвлөх үйлчилгээг давхар үзүүлнэ.
В түвшний мэргэжилтнүүд нь тухайн ажлын хэсгийг ахалж, хуваарилалт хийж, харилцагчтай харилцаж, ажлын явцыг хариуцаж нэгтгэнэ.
С түвшний мэргэжилтэн бол гүйцэтгэгч буюу хуваарилсан ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
МОМЭЙД АГЕНТЛАГИЙН 6 САЛБАР
Медиа маркетинг
Маркетингийн бүрэн төлөвлөгөө, контентийн төлөвлөгөө, сошиал сувгуудын хөгжүүлэлтийн ажлыг хариуцан ажилладаг.
Бизнес төлөвлөлт
Бизнес төсөл, бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, санхүүгийн шинжилгээ, үйл ажиллагааны процесс сайжруулах, боловсруулах, бүрэн хэмжээний судалгаа эсвэл бизнесийн аль нэг хэсгийн судалгаа, төлөвлөгөө, тооцоолол болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Санхүүгийн үйлчилгээ
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Татварын бүх төрлийн тайлан гаргах, татварт тайлагнах, зөвлөгөө өгөх, гэрээт нягтлангийн үйлчилгээг үзүүлнэ.
Гадаад харилцаа, орчуулга
Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Герман, Турк хэлний аман болон бичгийн бүх төрлийн орчуулгыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ. Орчуулгын үйлчилгээ баталгаат тамгатай.
Дуудлагын төв
Хэрэглэгчийн үйлчилгээг цогцоор нь хангадаг чат, коммент, утасны дуудлага зэрэгт хариулт өгөх, захиалга бүртгэх, хүргэлтэнд бэлтгэх зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг дэмжин ажилладаг туслахаар менежерээр хангадаг үйлчилгээ юм.
Дижитал шийдэл
Веб сайт хөгжүүлэлт болон чатбот угсралт, сошиал сувгуудын тохиргоо хийх, сошиал хуудасны төлбөртэй сурталчилгаа бүүст хийх, CRM үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Давуу тал
1. Нэг хүний ажлын хөлсөөр 3-6 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтарч ажиллана.
2. Багаар ажилладаг тул хурдан шуурхай, чанартай гүйцэтгэнэ.
3. Бид гишүүдийнхээ ур чадвар, туршлагаас хамааран A, B, C гэсэн 3 түвшний үнийн санал гаргаж байна.
4. Бид гишүүдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлэх зорилгоор Момэйд академиар дамжуулан сургалт хөгжлийн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.
ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Д. Анхмаа - "Эрдэнийн болор дентал клиник" гэр бүлийн шүдний эмнэлэгийн гүйцэтгэх захирал
"Momade Агентлагаас виртуал туслахын үйлчилгээг авсандаа сэтгэл ханамжтай байна. Их цаг зарцуулах байсан ажлыг минь хөнгөвчилж бидний үйл ажиллагаанд туслан мэргэжлийн ур чадвартай үйлчилсэнд баярлалаа. Дахин үйлчилгээ авах болно. мэргэжлийн ур чадвартай үйлчилсэнд баярлалаа. Дахин үйлчилгээ авах болно."
"Анхилам оргилуун ХХК"
Нягтлан бодох бүртгэл, төсөл бичүүлэх, орчуулга хийлгэх гээд олон үйлчилгээ авч байсан ба найрсаг хамт олонтой хамтарч ажиллаж байгууллагынхаа бүх тайлан тооцоог даатгаад сэтгэл амар явдаг даа. Хүүхдээ харангаа өөрийгөө ажил мэргэжлийн хувьд хөгжүүлж буй мундаг ээжүүдээр багаа бүрдүүлж чадсан шинэ үеийн шилдэг байгууллага гэж боддог. Энэ үйл ажиллагаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа маш их баяртай, сэтгэл хангалуун байдаг.