Momade Academy


Момайд Академи нь тодорхой мэдлэг мэргэжилтэй, ажлын туршлагатай боловч хүүхдээ харж байгаа, жирэмсэн, асаргааны хүнтэй эсвэл орон нутагт байдаг гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй гэртээ байдаг ажиллах хүсэлтэй ээжүүдэд цахим орчинд ажиллах чадвар болон бусад төрлийн хичээлүүдийг онлайнаар сургадаг сургалтын байгууллага юм.


Цаг үргэлж суралцаж бусдаас түрүүлж алх.

Зорилго, зорилт

Монголдоо болон олон улсад онлайнаар ажиллах чадвартай, өрсөлдөхүйц хүний нөөц бэлтгэх нь бидний гол зорилго.

Сургалт

Цахимаар ажил үйлчилгээ явуулахад шаардагдах ур чадварыг олгох шинэлэг сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтын хөтөлбөртөө тогтмол сайжруулалт хийн, суралцагчидад чанартай үйлчилгээ үзүүлэхийг төлөө ажиллаж байна.

  • Виртуал менежер бэлтгэх 6 сарын хөтөлбөр
  • Медиа маркетинг 2024
  • Хэрхэн кодгүйгээр апп хийх вэ? 2024
  • Гишүүдэд чиглэсэн дотоод сургалтууд



Туршлага

Момэйд академи 2022 оны 02 сард нээлтээ хийсэн бөгөөд нийт суралцагчдад 30-60%-ийн хөнгөлөлттэй үнээр онлайн сургалтыг авах боломжийг олгодог.

Бид давхардсан тоогоор нийт 3224 ээжүүдийг онлайн орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх сургалтдаа хамруулсан ба үүнийг дэлгэрүүлж үзвэл цахим ур чадварын Анхан шатны сургалтыг 2671 хүнд, Дунд шатны сургалтыг 354 хүнд, Ахисан шатны сургалтыг 67 хүнд тус тус орсон байна. Төгсөгчид шууд онлайнаар ажиллах бүрэн чадвартай болдог.


Өгч буй үнэ цэн

  • Онлайн орчинд ажиллах анхан, дунд, ахисан түвшний чадвар олгохоос гадна хувь хүний хөгжлийн, менежментийн, бизнесийн мэргэшүүлэх олон сургалтууд багтсан
  • Сургалтуудад хамрагдсанаар онлайн орчинд ажиллаж чадвараа ахиулж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой
  • Гэртээ хүүхдээ хардаг болон гэр бүлийн хүн нь асаргааны шаардлагатай ээжүүд маань цаашлаад олон улсын зах зээлд онлайнаар гэрээсээ ажиллах, орлого олох тэдний мөрөөдлийн гүүр болох юм