Virtual Assistant буюу виртуал туслах гэж хэн бэ?

03/04/2024

Virtual Assistant буюу виртуал туслах гэдэг ажил 2015 оноос интернэтийн хүртээмжийг даган хөгжиж эхэлсэн харьцангуй шинэлэг мэргэжил гэж хэлж болно. Хэн нэгэн хүнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал очиж уулзахгүй, онлайнаар харилцаж мэдээлэл солилцоод шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэж өгдөг хүнийг л виртуал туслах гэж хэлээд байгаа юм. Энэ төрлийн ажил хийдэг хүмүүсийг нийтэд нь Дижитал нүүдэлчид гэж нэрлэх боломжтой. Учир нь тэд интернэттэй л бол хаанаас ч ажиллаж чаддаг. Олон Монгол залуучууд Дэлхийн хотуудаар аялангаа ажилладаг амьдралын хэв маягтай болсон.

Харин миний миний хувьд Дэлхийгээр аялах зорилгоор бус, жирэмсэн, нярай хүүхдээ асрах үедээ гэртээ зүгээр суухгүй зорилгоор л энэ ажлыг хийж эхэлсэн. Яг над шиг олон эмэгтэйчүүд бас энэ ажлыг эрхэлж, хүүхдээ асрангаа гэрээсээ орлого олж эхэлж байна. Эрэгтэй голдуу программист хүмүүс гэрээсээ гадны компанид ажиллаж, доллараар цалинжиж байгаа тухай бид сонссоор мэдсээр ирсэн. Харин эмэгтэйчүүд бол хялбар гэж хэлж болох айхтар мэргэжил мэдлэг шаардахгүй механик ажлууд гэрээсээ хийж гадны зах зээл дээр ажиллах боломжтой нь виртуал туслахын төрөл.


Олон улсын зах зээл дээр Вьетнам, Тайланд, Малайзын эмэгтэйчүүд, сүүлийн үед станы улсын эмэгтэйчүүд хүчтэй ажиллаж байна. Тэд АНУ-д голдуу үйлчилгээ үзүүлж 1 цагийн 5-15$ , мэргэжлийн чиглэлдээ 20-35$ -ийн үнэлгээтэй ажилладаг