Virtual Assistant буюу виртуал туслах гэдэг ажил 2015 оноос интернэтийн хүртээмжийг даган хөгжиж эхэлсэн харьцангуй шинэлэг мэргэжил гэж хэлж болно. Хэн нэгэн хүнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал очиж уулзахгүй, онлайнаар харилцаж мэдээлэл солилцоод шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэж өгдөг хүнийг л виртуал туслах гэж хэлээд байгаа юм. Энэ төрлийн ажил хийдэг хүмүүсийг нийтэд нь Дижитал нүүдэлчид гэж нэрлэх боломжтой. Учир нь тэд интернэттэй л бол хаанаас ч ажиллаж чаддаг. Олон Монгол залуучууд Дэлхийн хотуудаар аялангаа ажилладаг амьдралын хэв маягтай болсон.
Олон улсын зах зээл дээр Вьетнам, Тайланд, Малайзын эмэгтэйчүүд, сүүлийн үед станы улсын эмэгтэйчүүд хүчтэй ажиллаж байна. Тэд АНУ-д голдуу үйлчилгээ үзүүлж 1 цагийн 5-15$ , мэргэжлийн чиглэлдээ 20-35$ -ийн үнэлгээтэй ажилладаг